2026 оны 8-р сараас эхлэн JFT-Basic нь A1, A2.1 түвшинг мөн тогтоох боломжтой болно
The Japan Foundation Test for Basic Japanese (JFT-Basic) нь Японд амьдрахад шаардагдах өдөр тутмын харилцааны япон хэлний чадварыг тогтоох шалгалт бөгөөд 2026 оны 8-р сараас эхлэн одоогийн A2 түвшнээс гадна A1, A2.1 түвшинг мөн тогтоох боломжтой болно.
Энэхүү өөрчлөлтөөр, the Common European Framework of Reference for Languages: Learning, teaching, assessment (CEFR), "JF япон хэлний боловсролын стандарт", "Япон хэлний боловсролын лавлах хүрээ"-нд заасан A1, A2.1, A2.2 (A2) түвшинд хүрсэн эсэхийг тогтоох шалгалт болох бөгөөд тусгай ур чадварын тогтолцоо (Тусгай ур чадварын 1-р зэрэг)-с гадна, 2027 оны 4-р сараас хэрэгжиж эхлэх Employment for Skill Development Program-н хүрээнд шаардлагатай япон хэлний чадварын түвшин тогтоох шалгалт болгож ашиглах боломжтой болно.
JFT-Basic-р тогтоох япон хэлний чадварын түвшингүүд
| A1 | A2.1 | A2.2(A2) | |
|---|---|---|---|
| 2026 оны 7-р сар хүртэл | ― | ― | 〇 |
| 2026 оны 8-р сараас хойш | 〇 | 〇 | 〇 |

A2.2 (A2) нь 2026 оны 7-р сар хүртэлх A2-тэй дүйцнэ.
A2.1 гэдэг нь, А1-д хүрсэн бөгөөд A2.2 (A2)-т хүрэхээр зорьж суралцаж ахиж яваа түвшнийг илэрхийлнэ.
Шалгалтын дүнгийн мэдэгдлийн загвар
Нийт оноо 10-250 онооны хооронд байх бөгөөд 145–174 оноо нь A1, 175–199 оноо нь A2.1, 200–250 оноо нь A2.2 (A2) түвшин гэж тус тус дүгнэгдэнэ.
145 онооноос доош дүн авсан тохиолдолд шалгалтын дүн харагдахгүй бөгөөд “*” тэмдэглэгээтэй байна.

Асуулт хариулт
- Асуулт: Шалгалтын арга барил, бүтэц, асуултуудын түвшин өөрчлөгдөх үү?
- Хариулт: Үгүй, өөрчлөгдөхгүй.
Шалгалтын арга барил, бүтэц, асуултын түвшний талаар дэлгэрэнгүй мэдээллийг “JFT-Basic гэдэг нь”-н “3. Шалгалтын арга барил”, “4. Шалгалтын бүтэц”, “5. Түвшний хэмжүүр”-ээс үзнэ үү.
- Асуулт: A1 болон A2.1-ийн шалгалтын дүнг юунд ашиглаж болох вэ?
- Хариулт: Employment for Skill Development Program-н хүрээнд, зарчмын хувьд ажиллаж эхлэхээс өмнө A1-тэй дүйцэх буюу түүнээс дээш япон хэлний чадварын түвшин шаарддаг тул A1-ийн шалгалтын дүнг "Employment for Skill Development" оршин суух зөвшөөрөлтэй Япон Улсад ирж ажиллахаар хүсэлт гаргах үедээ ашиглах боломжтой.
A2.1 нь A1 болон A2.2 (A2)-н хооронд тогтоосон япон хэлний чадварын түвшин бөгөөд A2.1-ийн шалгалтын дүнг голчлон Employment for Skill Development Program-н хүрээнд өөрийн хүсэлтээр ажил шилжих үед шаардлага хангаж байгаа эсэхийг шалгахад ашиглах юм.
Түүнчлэн, "Employment for Skill Development Program"-н үйлдвэрлэлийн салбараас хамаарч, ажилд орох үед эсвэл өөрийн хүсэлтээр ажил шилжих тохиолдолд шаардагдах япон хэлний чадварын түвшин дээр дурьдсанаас илүү өндөр түвшин шаардагдах тохиолдол (одоогоор судалж буй) байж болохыг анхаарна уу.
Employment for Skill Development Program-н тоймыг Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар
-н цахим хуудаснаас үзнэ үү.
- Асуулт: 2026 оны 7-р сар хүртэлх шалгалтын дүнгийн мэдэгдлийг 2026 оны 8-р сараас хойш ашиглаж болох уу?
- Хариулт: Тийм ээ, 2026 оны 7-р сар хүртэлх хугацаанд шалгалт өгөөд, нийт оноо нь босго оноо (200 оноо)-с давсан тохиолдолд, япон хэлний чадварын A2.2 (A2) түвшинд хүрсэн гэдгээ нотлоход ашиглах боломжтой.
"Employment for Skill Development"-н оршин суух зөвшөөрөл хүсэхийн тулд Япон хэлний чадварын A1 эсвэл A2.1 түвшинд хүрсэн гэдгээ нотлох шаардлагатай бол шалгалтын дүнгийн мэдэгдэл дээр A1 эсвэл A2.1 дүн бичигдэх 2026 оны 8-р сараас хойшхи шалгалтыг өгнө үү.
- Асуулт: A1, A2.1-д хүрэхийн тулд хэрхэн суралцах ёстой вэ?
- Хариулт: "Иродори хэрэглээний япон хэл
" болон "IRODORI Япон хэлний онлайн сургалт
" нь японы өдөр тутмын амьдралын харилцаанд шаардлагатай япон хэлний чадварыг эзэмшүүлэхэд зориулсан сургалтын материал бөгөөд "Can-do"-г сургалтын зорилго болгосон.
JFT-Basic нь мөн Can-do дээр суурилсан өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх асуултуудыг багтаадаг.
Тиймээс, "Иродори хэрэглээний япон хэл" болон "IRODORI Япон хэлний онлайн сургалт"-р суралцаж, Can-do-г хийж чаддаг болох нь JFT-Basic-д бэлтгэхэд тусална.
Түүнчлэн, "IRODORI Япон хэлний онлайн сургалт"-н "Сургалтын агуулга"-н "Дүгнэх асуулт хариулт"-д JFT-Basic-н хэсэг, ангилалтай адилхан "Үг", "Ханз", "Дүрэм", "Илэрхийлэл", "Сонсох", "Унших" асуулт хариулт байгаа.
"Дасгал" агуулгаар "Үг", "Ханз", "Дүрэм", "Илэрхийлэл"-ийн дасгал хийх боломжтой.
Ийм байдлаар, "IRODORI Япон хэлний онлайн сургалт" нь илүү их практик дадлага хийх боломжтой тул JFT-Basic-д бэлтгэхдээ ашиглаарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг JFT-Basic шалгалтанд бэлтгэхэд хэрэгтэй сургалтын материалыг нийтэлсэн "Суралцах зөвлөгөө"-нөөс харна уу.
JFT-Basic шалгалтын талаар ойлголт авахад дөхөм болгох үүднээс бодит шалгалтын арга барилтай төстэй Жишиг асуулт
-ыг мөн нийтэлсэн байна.





