Суралцах зөвлөгөө

Энд JFT-Basic шалгалтад бэлдэхэд тус болох сургалтын материалуудыг танилцуулж байна. Бүгд үнэ төлбөргүй тул япон хэл сурахдаа ашиглана уу.

Иродори хэрэглээний япон хэлExternal link

Япон хэлний сурах бичиг болох “Иродори хэрэглээний япон хэл” нь гадаад хүмүүст Японд ажиллаж, амьдрахад шаардагдах япон хэлний харилцааны суурь чадварыг эзэмшүүлэхэд зориулагдсан сургалтын материал болно.
Японы амьдрал дахь төрөл бүрийн нөхцөл байдал, сэдвийг агуулсан ба бодит
хэрэглээний япон хэлний харилцан яриаг үр дүнтэй сурч чадна. Хичээл тус бүрийн сургалтын зорилгыг Can-do хэлбэрээр үзүүлж, тухайн хичээлийг үзсэнээр “чаддаг” болох зүйлийг тодотгож өгдөг.

Хамрах түвшин
A1, A2
Тайлбар хэл:
Англи, Япон, Хятад хэл, Монгол хэл, Индонез хэл, Кхмер хэл, Тайланд хэл, Вьетнам хэл, Мьянмар хэл, Непал хэл
Иродори хэрэглээний япон хэл

IRODORI Япон хэлний онлайн сургал тExgternal link

“Иродори Хэрэглээний япон хэл” сурах бичигт суурилсан япон хэлний ерөнхий мэдлэг олгох сургалт болно. “Сургалтын контент” хэсэгт Японы өдөр тутмын амьдралд шаардлагатай япон хэлийг видео зэргийг ашиглаж харилцан суралцах боломжтой бөгөөд “дасгалын контент”-оор ханз, дүрэм зэрэг өөртөө итгэлгүй байгаа хэсгээ давтаж болно.
Смартфон, зөөврийн компьютер, таблетаар хичээлээ хүлээн авах боломжтой учраас чөлөөт цагаараа хэзээ ч, хаанаас ч япон хэлийг сурах боломжтой.

Хамрах түвшин
A1, A2
Тайлбар хэл
Англи, Япон, Хятад хэл, Монгол хэл, Индонез хэл, Кхмер хэл, Тайланд хэл, Вьетнам хэл, Мьянмар хэл, Непал хэл
Logo of IRODORI Japanese Online Course click to this page

JF Япон хэлний e – Learning MinatoExternal link

Төрөл бүрийн япон хэлний онлайн сургалт санал болгож буй Япон сангийн япон хэлний сургалтын платформ юм. Та хэзээ ч, хаанаас ч интернэтээр бүртгүүлээд япон хэл сурах боломжтой. Үүнээс гадна япон хэлний сургалтын вебсайт болон аппликейшны линк байдаг.

Япон хэл зааж буй хүмүүст

Япон сан нь япон хэлийг эх хэл болгоогүй гадаадын иргэд тухайлбал "Тусгай ур чадвар" оршин суух эрхээр япон улсад ажиллаж, амьдрах тохиолдолд шаардагдах япон хэлний харилцааны үндсэн чадварыг Can-do Statement (“-ж чадах” гэсэн асуудал шийдвэрлэх чадварыг илэрхийлэх хэлбэр)-ээр тэмдэглэсэн “Япон сангийн хэрэглээний япон хэлний Can-do”-г шинээр боловсруулан гаргасан. Энэхүү Can-do нь 2010 онд боловсруулсан “Япон сангийн япон хэлний боловсролын стандартын үзэл баримтлал”-д тулгуурласан бөгөөд А1, А2 түвшний нийт 381 Can-do-гээс бүрддэг.

Япон хэлний “Иродори хэрэглээний япон хэл” сурах бичигт дээрх “Япон сангийн хэрэглээний япон хэлний Can-do”-гээс 341-ийг нь багтаасан.

Back to top