Япон сангийн дэмжлэгийн тогтолцоо

JFT-Basic-ийг хэрэгжүүлэгч байгууллага болох Япон сан нь зөвхөн шалгалт хөгжүүлэлт, зохион байгуулалт хийгээд зогсохгүй япон хэл суралцагчдын амьдрал, ажил хөдөлмөрт шаардлагатай япон хэлийг эзэмшүүлэхэд чиглэсэн өргөн цар хүрээтэй дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Япон сангийн хэрэглээний япон хэлний Can-do-Сургалтын материал хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх

Япон хэлийг эх хэл болгоогүй гадаадын иргэд тухайлбал "Тусгай ур чадвар" оршин суух эрхээр япон улсад ажиллаж, амьдрах тохиолдолд шаардагдах япон хэлний харилцааны үндсэн чадварыг Can-do Statement (“-ж чадах” гэсэн асуудал шийдвэрлэх чадварыг илэрхийлэх хэлбэр)-ээр тэмдэглэсэн “Япон сангийн хэрэглээний япон хэлний Can-do”-г 2019 онд шинээр боловсруулан гаргасан.
Түүнчлэн энэхүү “Япон сангийн хэрэглээний япон хэлний Can-doExternal link”-д тулгуурлан суралцах зорилгоор бүтээгдсэн япон хэлний сурах бичиг бол ”Иродори хэрэглээний япон хэл” юм. Аудио файл бүхий сонсгол, харилцан ярианы дасгал, амьдралд нягт уялдсан унших дасгал зэргээр дамжуулан хэрэглээний япон хэлний чадварыг бодитоор сайжруулах боломжтой тул JFT-Basic шалгалтад бэлдэх материал болох төдийгүй япон хэлийг эхлэн суралцагчаас анхан шатны түвшний бүх суралцагчид өргөнөөр ашиглах боломжтой.

Эх орондоо япон хэл зааж буй багш нарт зориулсан сургалт

Тусгай ур чадварын тогтолцоогоор Японд ирэх хүмүүсийн япон хэлний боловсролд дэмжлэг үзүүлэх зорилгоор тухайн япон хэлний сургалтыг хэрэгжүүлж буй байгууллагын япон хэлний багш нарт эх оронд нь заах аргын сургалт явуулж байна.

Мөн япон хэлний сургалтын байгууллагын япон хэлний багш нарыг Япон Улсад урьж, япон хэл заах ур чадварыг нь дээшлүүлэх, Японы талаарх мэдлэг, нийгэм, соёлын талаарх ойлголтыг нь гүнзгийрүүлэх зорилгоор “Гадаад ажиллах хүч хүлээн авахад зориулсан япон хэлний багшийн дадлага сургалт (Заах арга зүй)External link” болон япон хэлний чадварыг сайжруулах, Япон орон, нийгэм, соёлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх зорилгоор “Гадаад ажиллах хүч хүлээн авахад зориулсан япон хэлний багшийн дадлага сургалт (Япон хэл)External link”-ыг зохион байгуулдаг.

Япон хэлний сургалтын байгууллагад чиглэсэн үйл ажиллагааны дэмжлэг

Өдөр тутмын амьдрал болон ажил хөдөлмөрт шаардлагатай япон хэл сурах тогтолцоог дэмжих зорилгоор япон хэлний боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна.

JFT-Basic-ийн тайлбар болон танилцуулга, Япон сангийн боловсруулсан япон хэлний сургалтын материалыг ашигласан семинар зохион байгуулах, дэмжлэгт хамрагдах байгууллагуудын судалгааг хийх зорилгоор зорилтот улс орнууд руу япон хэлний мэргэжилтнүүдийг илгээдэг.

Мөн хилийн чанад дахь япон хэлний сургалтын байгууллагуудад дэмжлэг үзүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг Япон сангийн вэбсайтExternal link-аас харна уу.

Back to top