Шалгалт өгөх дараалал

Шалгалт захиалахын өмнө・・

  1. Prometrics компанийн вебсайт (цаашид, “захиалгын сайт” гэх)Open in new windowруу орж, prometric ID авна уу.
  2. ②Захиалгын вэбсайтаас шалгалт өгөх улсын шалгалтын өдөр болон шалгалтын байрны мэдээллийг нягталж харна уу.
  3. ③Шалгалт өгөхийг хүссэн өдрөөс ажлын 3 өдрийн өмнө (хэрэв шалгалтын өдөр Бямба, Ням гараг эсвэл бүх нийтийн амралтын өдөр таарч байвал ажлын 4 өдрийн өмнө) захиалгын вэбсайтаар дамжуулан захиалга хийнэ үү. Мөн захиалгын вэбсайтаар дамжуулан шалгалтын өдөр, цаг болон шалгалтын байрыг өөрчлөх боломжтой.

Шалгалт өгөх дараалал

1. Шалгалтын төлбөрийг кредит картаар эсвэл цахим хэтэвч (e-wallet)-ээр төлөх тохиолдолд

  1. Захиалгын вебсайт руу prometric ID-р нэвтэрч орно.
  2. Шалгалтын өдөр, явагдах байр, шалгалт эхлэх цагийг сонгоно.
  3. Төлбөрийн мэдээллээ оруулж, шалгалтын төлбөрөө төлнө
  4. Захиалга дуусах

2. Ваучер худалдан авах тохиолдолд

  1. Voucher ExpressOpen in new window-ээр худалдан авах (зөвхөн аж ахуйн нэгж, байгууллага)
    эсвэл
    Ваучер худалдах цэгOpen in new window-ээс бэлэн мөнгөөр худалдан авах
  2. Захиалгын вебсайт руу prometric ID-р нэвтэрч орно.
  3. Шалгалтын өдөр, явагдах байр, шалгалт эхлэх цагийг сонгоно.
  4. Ваучерын дугаар болон хүчинтэй хугацааг оруулна.
  5. Захиалга дуусах

Шалгалт өгөхийн өмнө Шалгалт өгөх дараалал Open in new windowболон Шалгалтын навигацийн талаарх нэмэлт мэдээлэл-ийг Open in new window-ийг нягталж харна уу.

Шалгалт өгөх

Шалгалт өгөх өдөр шалгалт дуусмагц компьютерын дэлгэц дээр дүн (нийт оноо болон дүн) нь гарна.

Шалгалт өгсний дараа ажлын 5 өдөрт захиалгын вебсайт дээр дүнгийн мэдэгдэл тавигдана.

Back to top