JFT-Basic гэдэг нь

1. Шалгалтын зорилго

Япон сангийн Япон хэлний суурь мэдлэгийн шалгалт (Japan Foundation Test for Basic Japanese, товчилсон нэр: JFT-Basic) нь Японд ажиллахыг зорин ирж буй гадаад хүмүүсийн өдөр тутмын харилцаанд шаардагдах япон хэлний чадварыг тогтоох шалгалт юм.

Энэхүү шалгалт ыг "Тусгай ур чадвар 1-р зэрэгOpen in new window" болон "Employment for Skill DevelopmentOpen in new window" ангиллын оршин суух зөвшөөрөл авахад шаардагдах япон хэлний түвшинг тогтооход ашиглаж байна.

2. Шалгалтын хамрах хүрээ

Тус шалгалтад япон хэлийг эх хэл болгоогүй гадаад улсын иргэн тодруулбал Япон улсад ажиллаж, амьдрах хүсэлтэй гадаад улсын иргэдийг хамруулах зорилготой.

3. Шалгалтын арга барил

Энэ шалгалт нь компьютерт суурилсан шалгалт (CBT: Computer Based Testing) хэлбэрээр явагдана. Улс бүрийн шалгалт өгөх байранд компьютер ашиглан асуултад хариулна. Дэлгэц дээр гарч ирэх даалгаврыг уншаад зөв хариултыг сонгон, сонсголын даалгаварыг чихэвчээр сонсон хариулна.

Асуултын дугаар Секцийн нэр Шалгалтын нэр Үлдсэн цаг Шалгалт өгөгчийн нэр Саарал өнгө:Хариулж дууссан Ногоон өнгө: Одоо хариулж байгаа Ногоон өнгө: Хараахан хариулаагүй +Далбаа:Дахиж харах шаардлагатай Таб:секц Шалгалтын асуулт болон хариулт сонголтын хэсэг Өмнөх болон дараагийн асуулт руу шилжих Дахиж харах шаардлагатай тэмдэглэгээ бүхий асуултуудыг засах хэсэг Хариултыг засах далбаа
Зураг-1 CBT дэлгэцийн зураг

Компьютерын дэлгэцийн гол хэсэгт шалгалтын асуулт болон хариултын сонголт харагдана. Мөн дэлгэцийн эргэн тойронд секцийн нэр, шалгалтын нэр, үлдсэн цаг болон хариулсан байдал харагдана.

“Тоглуулах” товчин дээр дарснаар сонсголын даалгавар эхлэнэ. Шалгалтын асуулт англи хэл дээр бичигдсэн байна. Сонгосон хариултыг товшино уу. Тухайн сонгосон хариултын өнгө өөрчлөгдөнө.
Зураг-2 Асуултын дэлгэцийн зураг
Your Language гэсэн хэсэг дээр даран эх хэлээ сонгож, асуултын агуулгыг сайтар ойлгосны үндсэн дээр асуултанд хариулна.
Зураг-3 Асуултын хэлийг өөрчилж эх хэлээрээ сольж байгаа байдал

Тус шалгалтад асуулт нь англи хэлээр харагдаж байна. Your Language товчийг дарахад асуултыг эх хэл* дээрээ унших боломжтой.**
Асуултыг уншиж, агуулгыг сайтар ойлгосны үндсэн дээр асуултад хариулна.
Сонсголын хэсэгт тоглуулах товчийг дарахад сонсголын аудио эхлэх ба 2 хүртэлх удаа сонсох боломжтой. Сонгосон хариултыг товшино уу. Тухайн сонгосон хариултын өнгө өөрчлөгдөнө.
*"Эх хэл" товчлуурыг дарахад дараах байдлаар харагдана.
Your Language 1: Англи хэл, Хятад хэл, Индонез хэл, Кхмер хэл, Монгол хэл, Мьянмар хэл, Непал хэл, Тайланд хэл, Вьетнам хэл
Your Language 2: Узбек хэл, Бенгал хэл, Лаос хэл, Малай хэл
** Компьютерийн дэлгэцийн хэмжээнээс хамааран асуултын дэлгэц болон асуултын хэлийг өөрчилж эх хэлээрээ солих дэд цонхыг хөндлөн эгнүүлэн харуулна.

Холбогдох мэдээлэл
Шалгалтын дэлгэц дээр хэрхэн ажиллах тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

4. Шалгалтын бүтэц

Тус шалгалт нь “Үсэг ба үгийн сан”, “Харилцан яриа ба үг хэллэг”, “Сонсгол”, “Уншлага” гэсэн 4-н секцэд хуваагдана. Шалгалтын бүтэц болон асуулт бүрийн зорилгыг хүснэгт-1-ээс харна уу.

Хүснэгт-1 Шалгалтын бүтэц ба зорилго

Секц Секцийн зорилго Категори Категорийн зорилго
Үсэг ба Үгийн сан(12 асуулт) Амьдрал дээр ашиглагдах япон хэлний үсгийг уншиж чадах эсэх, мөн үндсэн суурь үгийн сантай эсэхийг тодорхойлно. Үгийн утга Үгийн утгыг асуух.
Үгийн хэрэглээ Үгийн хэрэглээг асуух.
Ханз үсэг унших Ханзаар бичигдсэн үгийн дуудлагыг хираганагаар асуух.
Ханз үсгийн утга ба хэрэглээ Ханзаар бичигдсэн үгийн утга болон хэрэглээг асуух.
Харилцан яриа ба Yг хэллэг(12 асуулт) Амьдрал дээрх харилцан ярианд шаардлагатай дүрэм болон үг хэллэгийг ашиглаж чадах эсэхийг тодорхойлно. Хэлзүйн дүрэм Харилцан ярианы агуулгад тохирсон хэлзүйн дүрмийг хэрэглэж чадах эсэхийг асуух.
Үг хэллэг Харилцан ярианы агуулгад тохирсон үг хэллэгийг хэрэглэж чадах эсэхийг асуух.
Сонсгол(12 асуулт) Амьдрал дээр харилцан яриа, заавар зэргийг сонсоод ойлгож чадах эсэхийг тодорхойлно. Агуулгын ойлголт (харилцан яриа) Мэдээлэл солилцох болон нийгмийн харилцааны яриаг сонсоод агуулгыг нь ойлгох эсэхийг асуух.
Агуулгын ойлголт (үйлчилгээний газар ба олон нийтийн газарт харилцах) Үйлчилгээний газар болон олон нийтийн газар дахь яриаг сонсоод агуулгыг нь ойлгох эсэхийг асуух.
Агуулгын ойлголт (заавар ба зарлал сонсох) Заавар болон зарлал, аудио медиа зэргийг сонсоод агуулгыг нь ойлгох эсэхийг асуух.
Уншлага (12 асуулт) Амьдрал дээр захидал, зарлалын самбар, тайлбар зэргийг уншаад ойлгож чадах эсэхийг тодорхойлно. Агуулгын ойлголт Захидал, мессеж зэрэг богино, хялбар текстийг уншаад агуулгыг нь ойлгох эсэхийг асуух.
Мэдээлэл хайх Өдөр тутмын зарлалын самбар, зар мэдээ, баримт материал зэргээс шаардлагатай мэдээллийг олж авч чадах эсэхийг асуух.

Ойролцоогоор 50 асуулттай ба шалгалтын хугацаа 60 минут байна. Секц тус бүрд хариулах тогтсон хугацаа заагаагүй. Нэг секц доторх асуултыг дахин харж, хариултыг засах боломжтой. Харин дараагийн секц рүү нэг шилжсэн л бол өмнөх секц рүү буцах боломжгүй. Мөн сонсголын секцэд өмнөх болон дараагийн асуулт руу шилжин, хариултыг засах боломжгүй.

5. Япон хэлний түвшинг тогтоох

3 түвшинд япон хэлний чадварыг үнэлнэ

Энэ шалгалтаар, Европын хэлний түвшний нийтлэг лавлах хүрээ (CEFR: Common European Framework of Reference for Languages: Learning, teaching, assessmentOpen in new window), “JF Япон хэлний боловсролын стандартExternal link" (JF стандарт), "Япон хэлний боловсролын лавлах хүрээOpen in new window"-нд заасан А1, А2.1, А2.2 (A2)-т хүрсэн эсэхийг тогтооно.
Нийт оноо 10-250 онооны хооронд байх ба 145-174 оноо бол А1, 175-199 оноо бол А2.1, 200-250 оноо бол А2.2 (A2) гэж үнэлэгдэнэ. А2.1 нь, А1-д хүрсэн бөгөөд А2.2 (A2)2-т хүрэхээр зорьж суралцаж буй түвшнийг илэрхийлнэ.

  • *JFT-Basic нь, 2026 оны 7 сар хүртэл зөвхөн А2.2 (A2) түвшин тогтоох шалгалт болж ашиглагдаж байсан бол 2026 оны 8-р сараас А1, А2.1 түвшинг мөн тогтоох боломжтой болсон.
JFT-Basic шалгалтаар тогтоох япон хэлний чадварын түвшин
Зураг 4 JFT-Basic шалгалтаар тогтоох япон хэлний чадварын түвшин

Энэхүү шалгалтаар, CEFROpen in new window болон JF стандартExternal link-д заасан A1-A2 түвшний Can-do дээр суурилсан асуулт тавьж, “Үсэг ба үгийн сан”, “Харилцан яриа ба илэрхийлэл”, “Сонсож ойлгох”, “Уншиж ойлгох” гэсэн дөрвөн хэсгийг нэгтгэн Япон улсад амьдрахад шаардагдах Япон хэлний харилцааны чадварыг үнэлнэ. А1 болон А2 түвшний хэмжүүрийг Хүснэгт 2-с харна уу.

Хүснэгт 2 Шалгалтын түвшин
Түвшин Can-do
A2
  • Хувийн болон гэр бүлийн талаарх энгийн мэдээлэл, худалдан авалт, ойр хавь, ажил хэрэг гэх мэт өөрт шууд холбоотой сэдвийн хүрээнд түгээмэлхэрэглэгддэг өгүүлбэр, үг хэллэгийг ойлгож чадна.
  • Энгийн өдөр тутмын амьралын хүрээнд өөрийн ойр зуурын хэрэг явдлын талаар мэдээлэл солилцож чадна.
  • Өөрийн байр байдал, эргэн тойрны нөхцөл байдал болон зайлшгүй хэрэгцээт сэдвийн талаар хялбар үгээр тайлбарлаж чадна.
A1
  • Тодорхой хэрэгцээ шаардлагыг хангахын тулд өдөр тутам хэрэглэгддэг нийтлэг яриа, үг хэллэгийг ойлгож, ашиглаж чадна.
  • Өөрийгөө болон бусдыг танилцуулж чадах ба амьдарч буй газар, танил хүмүүс, эзэмшдэг зүйл зэрэг хувийн мэдээллийн талаар асууж, хариулж чадна.
  • Хэрэв харилцагч нь удаан, тодорхой ярьж, харилцан ярилцахад дэмжлэг үзүүлбэл энгийн харилцан яриа өрнүүлж чадна.

CEFR-ийн нэгдсэн төвшин: Ерөнхий шатлал

6. Шалгалтын дүнг мэдэгдэх

Шалгалтын дүнг доорх байдлаар шалгалт өгөгчид мэдэгдэнэ.

Шалгалтын тухайн өдөр
Шалгалт дууссаны дараа дэлгэц дээр нийт оноо болон дүн нь гарч ирнэ.
Шалгалт өгсний дараа ажлын 5 өдрийн дотор
Prometric компанийн вэбсайтOpen in new window дээр албан ёсны Шалгалтын дүнгийн мэдэгдэл тавигдах тул өөрийн бүртгэлээр нэвтэрч орж шалгана уу. Цаасан хэлбэрээр шалгалтын дүнгийн мэдэгдэл шаардлагатай тохиолдолд тухайн мэдэгдлийг хэвлэж ашиглах боломжтой.

Шалгалтын дүнгийн мэдэгдэл дээрээс нийт оноо болон түүнд үндэслэсэн шалгалтын дүнг мэдэх боломжтой. Нийт оноо нь зөв хариултын энгийн нийлбэр оноо биш бөгөөд дүйцүүлэх статистик аргаар боловсруулагдсан хэмжээст оноогоор илэрхийлэгдэнэ. Нийт оноо 10-250 онооны хооронд байх ба 145-174 оноо бол А1, 175-199 оноо бол А2.1, 200-250 оноо бол А2.2 (A2) гэж үнэлэгдэнэ. 145-н онооноос бага тохиолдолд, шалгалтын дүн бичигдээгүй байх ба "*" гэсэн тэмдэглэгээтэй байна. Мөн лавлах мэдээлэл болгож, бүлэг бүрээр зөв хариултын хувийг харуулсан байна.

Шалгалтын дүнгийн мэдэгдлийн загвар
Зураг 5 Шалгалтын дүнгийн мэдэгдлийн загвар

Шалгалтын дүнгийн мэдэгдлийн 2-р хуудсанд япон хэлний чадварын түвшний үндсэн зарчмыг тайлбарласан болно. Агуулгын талаар “5. Япон хэлний түвшинг тогтоох”-г харна уу.

7. Шалгалтын тайлбар материал

Дээрх бүх агуулгыг нэгтгэсэн JFT-Basic-ийн талаар мэдэхэд зориулсан слайд хэлбэрийн материал. (Япон болон Англи хувилбар) чөлөөтэй татаж аван, ашиглана уу.

Шалгалтын тайлбар материал (PDF: 2.2MB)

Back to top