Түгээмэл асуултууд
1 JFT-Basic-ийн тухай
- Асуулт-1JFT-Basic гэж ямар шалгалт вэ?
- Хариулт
JFT-Basic нь, голчлон хөдөлмөр эрхлэх зорилгоор Япон улсад ирэх гадаад иргэдийн өдөр тутмын харилцаанд шаардагдах япон хэлний чадварыг тогтоох шалгалт юм. Энэ шалгалтаар, Европын хэлний түвшний нийтлэг лавлах хүрээ (CEFR)
, JF Япон хэлний боловсролын стандарт
, Япон хэлний боловсролын лавлах хүрээ
-нд заасан А1, А2.1, А2.2 (A2)түвшинд хүрсэн эсэхийг тогтооно.
JFT-Basic шалгалтын дүнг "Тусгай ур чадвар 1-р зэрэг
" болон "Employment for Skill Development
" ангиллын оршин суух зөвшөөрөл мэдүүлэхэд шаардагдах япон хэлний чадварын баталгаажуулалт болгон ашиглах боломжтой. - Асуулт-2JFT-Basic шалгалт хэрхэн явагддаг вэ?
- Хариулт
JFT-Basic нь компьютерт суурилсан шалгалт (CBT:Computer Based Testing) хэлбэрээр явагдана. Улс бүрийн шалгалт өгөх байранд компьютер ашиглан асуултад хариулна. Таславч дотор компьютерын дэлгэц дээр гарч ирэх даалгаврыг уншаад зөв хариултыг сонгон сонсголын даалгаврыг чихэвчээр сонсон хариулна.
- Асуулт-3JFT-Basic-ийг ямар байгууллагаас эрхлэн явуулдаг вэ?
- Хариулт
Япон сангаас эрхлэн явуулдаг шалгалт юм.
- Асуулт-4JFT-Basic-ийг хэн өгч болох вэ?
- Хариулт
Эх хэл нь япон хэл биш гадаад улсын иргэд хамрагдах боломжтой. Харин, шалгалт өгөхөд тавигдах шаардлага нь улс орон бүрд ялгаатай учир дэлгэрэнгүй мэдээллийг Prometric компанийн вэбсайт
-аас тодруулан харна уу. - Асуулт-5JFT-Basic нь хэзээ, хаана явагдах вэ?
- Хариулт
шалгалтын хуваарь
-ийг харна уу. - Асуулт-6 Өөрийн амьдарч буй улсаас өөр улсад JFT-Basic-ийг өгөх боломжтой юу?
- Хариулт
Тийм, боломжтой. Гэхдээ, шалгалтын байр бүрээр тайлбар, анхааруулга, журамтай танилцах зэрэг нь тухайн улсын хэл эсвэл англи хэл дээр байдаг бөгөөд бусад хэлээр үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Мөн шалгалтын төлбөр төлөх арга нь улс орнууд ялгаатай байдаг тул анхаарна уу.
- Асуулт-7JFT-Basic-ийн секцийг хэсэгчлэн өгөх боломжтой юу?
- Хариулт
Үгүй, боломжгүй.
- Асуулт-8Дахин шалгалт өгөх боломжтой юу?
- Хариулт
Нийт оноо нь 199 буюу түүнээс доош тохиолдолд дахин шалгалт өгөх боломжтой. Гэхдээ, өмнөх шалгалтын өдрөөс дараагийн шалгалтын өдөр хүртэл 45 хоног өнгөрсөн байх шаардлагатай. Нэг удаа нийт оноо нь 200 ба түүнээс дээш оноонд хүрсэн хүн дахин шалгалт өгөх боломжгүй.
- Асуулт-9Япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT)-аас ямар ялгаатай вэ?
- Хариулт
Япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT)
нь, өөр өөр орчин, суурь нөхцөлтэй япон хэл суралцагчдын япон хэлний мэдлэгийн түвшинг үнэлэх зорилгоор өргөн хүрээний хэрэглээний нөхцөл байдлыг хамарсан цогц шалгалт бөгөөд N1-ээс N5 хүртэлх 5 түвшинд хуваагддаг. Mark sheet хэлбэрээр явагддаг бөгөөд хилийн чанадад (90 орчим улс, бүс нутаг) болон Японд жилд 2 удаа зохион байгуулагддаг. Шалгалтын дүнг шалгалт өгснөөс хойш ойролцоогоор 2 сарын дараа онлайнаар мэдэж болох ба 3 сарын дараа тэнцсэн эсэх дүнгийн мэдэгдэх хуудас хүргэгддэг.
JFT-Basic нь, Японд амьдрахад шаардагдах өдөр тутмын харилцааны япон хэлний чадварыг үнэлэх шалгалт бөгөөд A1, A2.1, A2.2 (A2) гэсэн 3 түвшинд япон хэлний чадварыг үнэлдэг. CBT (Computer Based Testing) хэлбэрээр явагддаг бөгөөд гадаад орнуудад (голчлон Азийн бүс нутагт) болон Японд зарчмын хувьд сар бүр зохион байгуулагддаг. Шалгалтын дүнг шалгалт өгсөн өдөртөө мэдэх боломжтой ба шалгалтын өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор Шалгалтын дүнгийн мэдэгдэл гарна.
Энэ мэтчилэн, JFT-Basic нь Япон дахь өдөр тутмын амьдралын нөхцөл байдалд тулгуурласан шалгалт бөгөөд шалгалт өгөх боломж олон байдгаас гадна шалгалтын дүнг шууд мэдэх боломжтой нь онцлог юм. "Тусгай ур чадвар 1-р зэрэг
" болон "Employment for Skill Development
" ангиллын оршин суух зөвшөөрөл мэдүүлэх хүмүүс JFT-Basic шалгалтыг ашиглахыг зөвлөж байна.
2 Шалгалтын агуулгын тухай
- Асуулт-1JFT-Basic нь ямархуу түвшний шалгалт вэ?
- Хариулт
Европын хэлний түвшний нийтлэг лавлах хүрээ (CEFR)
, JF Япон хэлний боловсролын стандарт
, Япон хэлний боловсролын лавлах хүрээ
-нд заасан А1, А2.1, А2.2 (A2)-т хүрсэн эсэхийг тогтоох шалгалт юм. Дэлгэрэнгүй мэдээллийг Япон хэлний түвшинг тогтоох -г харна уу. - Асуулт-2JFT-Basic-т ямархуу асуултууд ирдэг вэ?
- Хариулт
JFT-Basic нь, "Үсэг ба үгсийн сан", "Харилцан яриа ба илэрхийлэл", "Сонсож ойлгох", "Уншиж ойлгох" гэсэн 4-н хэсгээс бүрдэнэ. Европын хэлний түвшний нийтлэг лавлах хүрээ (CEFR)
, JF Япон хэлний боловсролын стандарт
-д тулгуурласан бөгөөд A1-ээс A2 түвшний Can-do дээр суурилсан асуултууд тавигдана. Жишиг асуулт
мөн нийтэд нээлттэй тавигдсан байгаа тул ашиглахыг зөвлөж байна. Мөн хэрхэн суралцах талаар "4. Шалгалтын бэлтгэлийн талаар", "Асуулт 1 Хэрхэн бэлдвэл болох вэ? Сурах бичиг байгаа юу?" гэсэн QA-г харна уу. - Асуулт-3JFT-Basic-т харилцан яриа (ярианы шалгалт) болон зохион бичлэг (бичгийн шалгалт) байдаг уу?
- Хариулт
Үгүй, одоогоор аль аль нь байхгүй.
- Асуулт-4JFT-Basic шалгалт хэдэн цаг үргэлжлэх вэ?
- Хариулт
60 минут.
3 Шалгалтыг захиалах тухай
Шалгалтын захиалгын талаар "Шалгалтын дараалал"-аас харна уу. Шалгалтын захиалгын талаар ерөнхий асуултуудыг Prometric хэрэглэгчийн үйлчилгээний төв
-тэй холбогдож асууна уу. Холбогдож асуухаасаа өмнө, Prometric компанийн вэбсайт-н Түгээмэл асуултууд
-ыг нягталж харна уу. Мөн түүнчлэн, Япон сангийн төв оффис болон гадаад дахь оффисууд шалгалтын захиалгын дэмжлэг туслалцаа эсвэл шалгалтын захиалгын төлөөлөх үйлчилгээ үзүүлдэггүй болохыг анхаарна уу.
4 Шалгалтын бэлтгэлийн талаар
- Асуулт-1Хэрхэн бэлдвэл болох вэ? Сурах бичиг байгаа юу?
- Хариулт
"Иродори хэрэглээний япон хэл
" сурах бичиг болон "Иродори япон хэлний онлайн сургалт
" вэбсайт нь Япон дахь өдөр тутмын харилцаанд шаардагдах япон хэлний чадварыг эзэмшүүлэхэд зориулсан сургалтын материал бөгөөд Can-do (япон хэлийг ашиглан юу хийж чадах вэ)-г сургалтын зорилго болгодог.
JFT-Basic болон Can-do-д суурилсан өдөр тутмын амьдралын нөхцөлтэй холбоотой асуултууд тавигддаг. Тиймээс "Иродори хэрэглээний япон хэл" сурах бичиг болон "Иродори япон хэлний онлайн сургалт"-д суралцаж, Can-do түвшинд хүрэх нь JFT-Basic шалгалтын бэлтгэлд хэрэг болно.
"Иродори хэрэглээний япон хэл" сурах бичиг болон "Иродори япон хэлний онлайн сургалт"-д суралцсанаар Япон дахь өдөр тутмын амьдралд япон хэлийг ашиглан юу хийж чадах вэ гэдэг “суралцах зорилго”, тухайн зорилгод хүрэхийн төлөө “суралцах”, мөн зорилгодоо хүрсэн эсэхийг үнэлэх “үнэлгээ” нь бүгд Can-do-д суурилсан байдаг. JFT-Basic шалгалтад бэлдэх төдийгүй, Япон дахь өдөр тутмын амьдралд бэлтгэхэд мөн үр дүнтэй тусална.
Түүнчлэн, "IRODORI Япон хэлний онлайн сургалт"-н "Сургалтын агуулга"-н "Дүгнэх асуулт хариулт"-д JFT-Basic-н хэсэг, ангилалтай адилхан "Үг", "Ханз", "Дүрэм", "Илэрхийлэл", "Сонсох", "Унших" асуулт хариулт байгаа. "Дасгал" агуулгаар "Үг", "Ханз", "Дүрэм", "Илэрхийлэл"-ийн дасгал хийх боломжтой. Ийм байдлаар, "IRODORI Япон хэлний онлайн сургалт" нь илүү их практик дадлага хийх боломжтой тул JFT-Basic-д бэлтгэхдээ ашиглаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг JFT-Basic шалгалтанд бэлтгэхэд хэрэгтэй сургалтын материалыг нийтэлсэн "Суралцах зөвлөгөө"-нөөс харна уу. JFT-Basic шалгалтын талаар ойлголт авахад дөхөм болгох үүднээс бодит шалгалтын арга барилтай төстэй Жишиг асуулт
-ыг мөн нийтэлсэн байна. - Асуулт-2JFT-Basic-н A1, A2.1, A2.2 (A2) түвшнийг тус тус зорьж байгаа тохиолдолд, A1-н үед "Иродори хэрэглээний япон хэл"-ний "Анхан шат (A1)", A2.1-н үед “Анхан шат 1 (A2)”, A2.2 (A2)-н үед “Анхан шат 2 (A2)” хичээлийг үзэхэд болох уу?
- Хариулт
"Иродори хэрэглээний япон хэл"-ний "Анхан шат (A1)" бол JFT-Basic-н A1-д зориулагдсан. “Анхан шат 1 (A2)” болон “Анхан шат 2 (A2)” аль аль нь А2 түвшний сурах бичиг бөгөөд 2 сурах бичгээр хичээллэж дуусгасан шат бол JFT-Basic-н A2.2 (A2) шалгалтын хэмжүүр болно. Мөн “Анхан шат 1 (A2)”-г дуусгасан шат бол A2.1 шалгалтын хэмжүүр гэж ойлгож болно.
- Асуулт-3Өмнөх шалгалтад ирсэн асуултууд интернэтэд тавигдах эсвэл хэвлэгдэн гардаг уу?
- Хариулт
"Одоогоор тийм төлөвлөгөө байхгүй. Нэмэлт мэдээлэл болгож, Жишиг асуулт
ыг харна уу.
5 Шалгалт явагдах өдрийн тухай
- Асуулт-1Шалгалтын өдөр авч очих зүйлс, шалгалтын байрны байршил болон шалгалтын өдөр хүлээн авахаас эхлэн шалгалт дуусах хүртэлх дарааллын талаар хэлж өгнө үү.
- Хариулт
Шалгалтын өдрийн үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Шалгалтын дараалал
”-с харна уу. Авчрах зүйлс болон шалгалтын байр, бүртгэлээс эхлээд шалгалт дуусах хүртэлх үйл явцын дарааллын талаар асуулт байвал Prometric хэрэглэгчийн үйлчилгээний төв
-тэй холбогдож асууна уу. - Асуулт-2Шалгалт өгөхөөс өмнө, шалгалтын байрны компьютерыг ашиглах арга болон шалгалтын дэлгэцтэй урьдчилж танилцах боломжтой юу?
- Хариулт
Тиймээ, Шалгалтын дараалал
хэсгээр урьдчилан танилцах боломжтой. Зарим дэлгэцийн Жишиг асуулт
-г туршиж үзэж болно. Шалгалтын дэлгэцийг бодитоор ажиллуулах зааврын талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл дараах мэдээлэлтэй танилцана уу.
6 Оноо болон дүнгийн мэдэгдлийн тухай
- Асуулт-1Шалгалтын дүн яаж гардаг вэ?
- Хариулт
Шалгалтын дүнд, нийт оноо ба түүнд үндэслэсэн шалгалтын дүн тавигдсан байна. Нийт оноо 10–250 онооны хооронд байх ба 145–174 оноо бол A1, 175–199 оноо бол A2.1, 200–250 оноо бол A2.2 (A2) гэж үнэлэгдэнэ. 145-аас доош оноо авсан тохиолдолд, шалгалтын дүн харагдахгүй бөгөөд "*" гэсэн тэмдэглэгээтэй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Шалгалтын дүнг мэдэгдэх-с харна уу.
- Асуулт-2Секц тус бүрд босго оноо бий юу?
- Хариулт
Үгүй ээ, байхгүй. 4 хэсгийн дүнг нэгтгэн үнэлдэг бөгөөд нийт оноо нь тухайн япон хэлний чадварын түвшинд тогтоосон онооны хэмжээнд хүрсэн тохиолдолд тухайн түвшинг хангасан байна гэж үнэлнэ.
- Асуулт-3Шалгалтын дүнгээ хэзээ мэдэх вэ?
- Хариулт
Шалгалтын өдөр, шалгалт дууссаны дараа шалгалт өгсөн компьютерын дэлгэц дээр шалгалтын дүн (нийт оноо болон шалгалтын дүн) гарч ирнэ. Мөн түүнчлэн, шалгалтын өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор Prometric компанийн вэбсайт
дээр шалгалтын дүнгийн мэдэгдэл тавигдах тул өөрийн бүртгэлээр нэвтэрч ороод шалгана уу. - Асуулт-4Албан ёсны дүнгийн мэдэгдэл яаж ирэх вэ?
- Хариулт
Шалгалтын дүнгийн мэдэгдэл шалгалтын өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор Prometric компанийн вэбсайт
дээр тавигдах тул өөрийн бүртгэлээр нэвтэрч ороод шалгана уу. Цаасан хэлбэрээр шалгалтын дүнгийн мэдэгдэл шаардлагатай тохиолдолд тухайн мэдэгдлийг хэвлэж ашиглана уу. - Асуулт-5Шалгалтын хариуг юунд ашиглаж болох вэ?
- Хариулт
A1 бол "Employment for Skill Development
" ангиллын оршин суух зөвшөөрөл мэдүүлэхэд, A2.1 бол үндсэндээ Employment for Skill Development хөтөлбөрийн ажилтан ажлаа өөрчилж шилжих хүсэлт гаргах үед, A2.2 (A2) бол "Тусгай ур чадвар 1-р зэрэг
" ангиллын оршин суух зөвшөөрөл мэдүүлэхэд ашиглагдана.
- * Ажиллах салбараас шалтгаалан илүү өндөр түвшний япон хэлний чадвар шаардагдах тохиолдол байдаг.
- Асуулт-6JFT-Basic-г "Тусгай ур чадвар 1-р зэрэг" болон "Employment for Skill Development"-с өөр бусад ангиллын оршин суух зөвшөөрөл мэдүүлэх болон ажилд орох, сургуульд суралцах зорилгоор ашиглаж болох уу?
- Хариулт
Одоогоор "Тусгай ур чадвар 1-р зэрэг
", "Employment for Skill Development
"-с өөр бусад ангиллын оршин суух зөвшөөрөл мэдүүлэхэд ашиглагдахгүй. Өөр бусад ангиллын оршин суух зөвшөөрөл мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтын талаар Гадаадын иргэн, харьяатын ерөнхий газрын вэбсайт
-с харна уу. Түүнчлэн байгууллага болон сургуулийн хэмжээнд JFT-Basic-ийг хэрхэн ашиглаж буй талаар тухайн байгууллага эсвэл сургуулиас тодруулна уу. - Асуулт-7Шалгалтын дүнд хүчинтэй хугацаа байгаа юу?
- Хариулт
JFT-Basic-ийн шалгалтын дүнд хүчинтэй хугацаа байхгүй. Захиалгын вебсайтад шалгалтын дүнг 5 жил хадгалагдана. Энэ хугацаанд захиалгын вебсайтаас шалгалтын дүнг харах боломжтой боловч энэ хугацаа дууссаны дараа харах боломжгүй болно. Захиалгын вебсайтад шалгалтын дүн хадгалагдаж байх хугацаанд мэдэгдлийг хэвлэж аваарай.
- Асуулт-82026 оны 7-р сар хүртэлх шалгалтын дүнгийн мэдэгдлийг 2026 оны 8-р сараас хойш ашиглаж болох уу?
- Хариулт
Тийм ээ, 2026 оны 7-р сар хүртэлх хугацаанд шалгалт өгөөд, нийт оноо нь босго оноо (200 оноо)-с давсан тохиолдолд, япон хэлний чадварын A2.2 (A2) түвшинд хүрсэн гэдгээ нотлоход ашиглах боломжтой.
"Employment for Skill Development"-н оршин суух зөвшөөрөл хүсэхийн тулд Япон хэлний чадварын A1 эсвэл A2.1 түвшинд хүрсэн гэдгээ нотлох шаардлагатай бол шалгалтын дүнгийн мэдэгдэл дээр A1 эсвэл A2.1 дүн бичигдэх 2026 оны 8-р сараас хойшхи шалгалтыг өгнө үү. - Асуулт-9Шалгалтын дүнгийн талаарх мэдэгдэл" нь хуурамч эсвэл засвартай биш гэдгийг би яаж нотлох вэ?
- Хариулт
Японы сан нь Японы болон гадаадын төрийн байгууллага, их дээд сургууль, боловсролын байгууллага, компани гэх мэт газруудын ирүүлсэн санал хүсэлтэд, шалгалтын үр дүнгийн мэдэгдлийн агуулгын үнэн зөв эсэх талаар үндэслэлтэй хариу өгөх болно. Нэмэлт баталгаажуулалтын талаарх нарийвчилсан журмыг авахын тулд Японы сантай холбогдоно уу. Холбоо барих хаяг: Японы сан Япон хэлний хэлтэс 2
Имэйл: jft-basic@jpf.go.jp
(Имэйл илгээхдээ бүтэн өргөнтэй @ тэмдгийг хагас өргөнтэй @ тэмдэг болгон өөрчилнө үү.)- * Англи хэл эсвэл Япон хэлээр бичнэ үү. Бусад хэлийг хүлээн авах боломжгүй.
- * Бид утсаар хариу өгөх боломжгүй.
7 Тусгай ур чадварын тогтолцоо болон Employment for Skill Development тогтолцооны тухай
Тусгай ур чадварын тогтолцоо болон Employment for Skill Development тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх Гадаадын иргэн, харьяатын ерөнхий газрын вэбсайт-с харна уу. Ур чадварын шалгалт болон тогтолцоо бүрийн япон хэлэнд тавигдах шаардлагын талаар мөн нягтлан харах боломжтой.
Тусгай ур чадварын тогтолцооны талаар гадаадын иргэдэд зориулан олон хэлээр мэдээлэл хүргэдэг доорх вэбсайт-г мөн харна уу.
Тусгай ур чадварын дадлагажигч ажилтанг дэмжих нэгдсэн вэб сайт





